"КОВИД-19" цар тахлын нөлөө дэлхий дахинд арилахгүй байгаагийн улмаас авто сэлбэгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хомсдол бий болж улмаар Тоёота автомашины үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Тухайлбал энэ долдугаар сард Тоёотагийн үйлдвэрлэлийн тоо хэмжээ огцом буурсан бол ирэх наймдугаар сард олон үйлдвэр зогсолт хийх болсон тухай Тоёота Мотор Корпораци мэдэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор тус корпорацийн Монгол дахь салбар төлөөлөгчийн газарт нийлүүлэгдэх байсан автомашины тоо огцом буурсан ажээ. Энэ талаар Тоёота Сэйлс Монголиа компаниас "Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дээрх нөхцөл байдал үүсэж буйг эрхэм захиалагч та бүхэн ойлгож, хүлээн авна гэдэгт найдаж байна. Авто сэлбэгийн хомсдол, түүнээс үүдсэн Тоёота үйлдвэрлэлийн түр зогсолтоос шалтгаалан автомашины нийлүүлэлтэд хүндрэл учруулж буйдаа эрхэм үйлчлүүлэгч та бүхнээс гүнээ хүлцэл өчье" хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )