Японы “Тоёота” компани Land Cruiser 300 автомашины уралдааны хувилбарыг танилцуулжээ.
Тусгай загварыг Land Cruiser маркийн автомашины “Дакар” раллид байгуулсан арван удаагийн ялалтад зориулж гаргасан байна. Land Cruiser 10th Victory Edition загварыг Арабын Нэгдсэн Эмирт Улсад танилцуулсан бөгөөд энэ улсад зарагдах гэнэ. Toyota Land Cruiser 10th Victory Edition нь зөвхөн бензин V6 хөдөлгүүртэй байх ба хөдөлгүүрийн хүчин чадал нь 409 морины хүч. Land Cruiser уралдааны хувилбарын үнэ нь 319.9 мянган дирхам буюу 90 мянга орчим ам.доллар аж.
Сэтгэгдэл ( 0 )