“Тоёота” түүхэнд анх удаа АНУ-ын зах зээл дээр тэргүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани 2021 онд АНУ-ын зах зээл дээр автомашины борлуулалтаараа анх удаа АНУ-ын “General Motors” компанийг түрүүлжээ.

NHK телевизийн мэдээллээр, 2021 онд “Тоёота” компани нийт 2.33 сая автомашин борлуулсан нь 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 10 хувиар өсжээ. Харин “General Motors” компанийн борлуулалт 13 хувиар буюу 2.2 сая болж буурсан нь хагас дамжуулагчийн хомсдол, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой гэнэ.

“Тоёота” компанийн АНУ дахь үйлдвэрлэлд хүндрэл гарсан ч борлуулалтын дүнд нөлөөлөөгүй байна. Хосолмол хөдөлгүүртэй автомашины эрэлт нэмэгдсэн нь борлуулалт өсөхөд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2020 онтой харьцуулахад ийм төрлийн хөдөлгүүртэй автомашины борлуулалт 73 хувиар өсөж, 583 мянгад хүрчээ.

“General Motors” компани 1931 оноос хойш автомашины борлуулалтаараа АНУ-ын зах зээл дээр тасралтгүй тэргүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top