Японы иргэний агаарын тээврийн “All Nippon Airways (ANA)” компани АНУ-ын “Joby Aviation” компанитай хамтран нисдэг такси бүтээх төсөлд хөрөнгө оруулахаар болжээ.
“Joby Aviation” компани нь нисдэг тэрэг, бага оврын онгоцны хүчин чадлыг нэгтгэсэн таван хүний суудалтай цахилгаан нисдэг такси бүтээж байна. Нисдэг таксины дээд хурд 320 км/ц, нэг удаагийн цэнэглэлтээр туулах зай нь 240 км байх гэнэ. Нисдэг такси Японы Осака хотын галт тэрэгний гол вокзалаас хамгийн ойрын нисэх онгоцны буудал хүрэх зайг 15 минутын дотор туулах гэнэ. Автомашинаар явахад нэг орчим цаг шаардлагатай байдаг аж.
“ANA” нь нисдэг таксины жолоодлогын систем, бууч, хөөрөх талбайн төхөөрөмж зэргийг хариуцах бол “Joby Aviation” компанийн хөрөнгө оруулагч “Toyota Motor” корпорац ийм төрлийн тээврийн хэрэгслийн газар дээрх хөдөлгөөнийг зохион байгуулах ажлыг хариуцахаар болжээ. “Toyota Motor” корпорац Калифорнид төвтэй “Joby Aviation” компанид 394 сая ам.долларын хөрөнгө оруулж байв.
2018 онд Японы Засгийн газрын дэмжлэгтэй нисдэг автомашин бүтээх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсан. Эл зөвлөлд “Toyota Motor”, “ANA” компаниуд багтдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
wooooow yamr goeiin be\ntehed manaihan yamrhuu bgaag hardaa!Hugjuuleh bankaa hubaaj ideed !