Тоёота компани 11.2 сая автомашин борлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

“Тоёота” компани “Daihatsu” болон “Hino” охин компаниудын хамтаар өнгөрсөн онд дэлхий даяар нийт 11.23 сая хөнгөн тэрэг, ачааны тэрэг, автобус борлуулсан нь тус корпорацын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2022 онтой харьцуулахад борлуулалт нь 7.2 хувиар өсжээ.

“Тоёота” дангаараа нийт 10.3 сая автомашин борлуулж, сүүлийн дөрвөн жил дараалан гол өрсөлдөгч болох Германы “Volkswagen” компанийг түрүүлжээ. “Volkswagen” өнгөрсөн онд 9.24 сая автомашин зарсан байна.

“Тоёота” компанийн онцолсноор, дэлхийн бараг бүх бүс нутагт тус компанийн бүтээгдэхүүний эрэлт тогтвортой өсөж, хагас дамжуулагчийн хомстол багассан нь борлуулалтад эергээр нөлөөлжээ. Өнгөрсөн онд “Тоёота” нийт 11.5 сая автомашин, ачааны тэрэг, автобус үйлдвэрлэсэн нь мөн л дээд амжилт гэнэ. Үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онтой харьцуулахад мөн 8.6 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top