Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани өнгөрсөн онд дэлхий даяар нийт 10 495 548 автомашин борлуулжээ
Тус компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд борлуулалтын хэмжээ 10.1 хувиар өссөн байна. Автомашин үйлдвэрлэл 2020 онтой харьцуулахад 9.4 хувиар өсөж, 10076246-д хүрчээ. “Тоёота” компани автомашин борлуулалтаараа хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж байна.
Түүний өрсөлдөгч Германы “Volkswagen Group” компани өнгөрсөн онд 8.9 сая автомашин борлуулсан нь тус компанийн хувьд сүүлийн 10 жилд байгаагүй доогуур үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )