Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” корпорац ирээдүйд өндөр технологийн нарны зай болон түүн дээр суурилсан системийг өөрийн бүтээгдэхүүндээ ашиглахаар зэхэж байна гэж тус компани өнөөдөр /2021.10.12/ мэдэгджээ.
Тус корпорац нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтынхоо хүрээнд Японы дэвшилтэд аж үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнтэй хамтран ирээдүйд автомашинд ашиглах боломжтой нарны зайн хамгийн сүүлийн системийг хөгжүүлэх гэнэ. Энэ төслийн гол зорилго нь нарны зай болон түүн дээр суурилсан системийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд оршиж байна.
“Тоёота” корпорац цахилгаан, хосолмол болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины борлуулалтаа 2030 он гэхэд жилд найман саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )