Японы Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны шийдвэрээр Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн төв оффист нэгжлэг хийж байна. Тус компани автомашины аюулгүй байдлын талаарх мэдээллийг хуурамчаар үйлдсэн хэрэг дуулиан дэгдээгээд байна.
Тээврийн яам “Тоёота” компанийн ослын үед явган хүнийг хамгаалах системийн тухай дүгнэлтэд хуурамч мэдээлэл илрүүлсэн тухай даваа гарагт /2024.06.03/ мэдэгдэж байсан юм. Ийм системийг “Corolla Axio”, “Corolla Fielder” болон “Yaris Cross” маркийн автомашинд суурилуулдаг байна. Түүнчлэн “Mazda” болон “Hondа” компаниудад шалгалт хийхээр төлөвлөж байна. Мөн “Suzuki” болон “Yamaha” компанид зөрчил илрүүлжээ. Mazda компани ослын тестийн материалыг хуурамчаар үйлдсэн бол “Suzuki” үйлдвэрээс эргүүлэн татсан загварын тоормосны системийн туршилтын үр дүнгийн талаар хуурамч дүгнэлт үйлджээ. “Тоёота” компанийн охин компани “Daihatsu” ослын тестийн үр дүнг хуурамчаар үйлдсэн болон автомашины аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн зөрчил гаргаснаас үүдэлтэй дуулиан дэгдсэнтэй холбогдуулан автомашин үйлдвэрлэгчид компаниудад шалгалт оруулж байна. Нийт 170 зөрчил илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан “Daihatsu” компанийн автомашин үйлдвэрлэлийг зогсоогоод байна.
Үүнтэй холбогдуулан “Тоёота” компанийн тэргүүн Акио Тоёда уучлал хүсжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хууль дээдлэдэг орон юм шүү.
Шүүхийн шийдвэргүй нэг муу аялалын яамны шийдвэрээр бусдын өмчид халдаж нэгждэг ямар муухай зэрлэг улаан коммунистууд вэ. Монголд ингэвэл бослого гарч төр засаг орвонгоороо огцрох болно.