“Subaru” жийп төрлийн цахилгаан автомашины загвараа танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани өнөөдөр /2021.11.11/ “Toyota” корпорацтай хамтран бүтээсэн “Solterra” бүрэн цахилгаан жийп автомашины загварыг цахим хэлбэрээр танилцуулжээ.

“Solterra” загвар нь “Тоёота” компанийн энэ жил танилцуулсан “Toyota bZ4X” загварын “ихэр” нь юм. Учир нь загваруудыг тус хоёр компани сүүлийн хэдэн жил хамтран боловсруулсан нэг платформ дээр бүтээжээ.

Нэг удаагийн цэнэглэлтээр “Solterra” 460 км замыг туулах хүчин чадалтай. Харин “Toyota bZ4X” загварын энэ үзүүлэлт 530 км байдаг байна.
“Solterra” загварыг 2022 оны дунд үе гэхэд дэлхийн зах зээл дээр гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ автомашин үйлдвэрлэгч үнийг нь нууцалж байна. Энэ сарын сүүлээр тус загварыг Лос Анжелесын автомашины салонд танилцуулах гэж байна.

“Subaru”, “Toyota” компаниуд 2019 оноос хойш автомашин үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж байна. Үүнээс өмнө тус хоёр компани хамтран “Subaru BRZ”, ,Toyota 86” ихэр загварыг 2011 онд гаргаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top