BMW Хятад дахь үйлдвэртээ 2.8 тэрбумын хөрөнгө оруулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

 

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани Хятадын Шэньян дахь үйлдвэрийнхээ техник, технологийн шинэчлэл хийхэд зориулж 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.

“Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт нь Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлт төдийгүй Хятадын түншүүдийн инновац боломжуудад итгэх итгэлийг харуулж байна” гэж “BMW” компанийн ТУЗ-ийн дарга Оливер Зипсе мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд тус компани Хятадад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компани Шэньян дахь аккумляторын үйлдвэрийнхээ гол корпусын барилгын ажлыг дуусгажээ. Үүнд нийт 1.38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2023 оны байдлаар, “BMW” Хятадын зах зээлд нийт 820 мянга гаруй автомашин нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top