Он гарснаас хойш 365 цахилгаан автомашин импортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
14 минутын өмнө

Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар 7.5 сая ам.долларын үнэ бүхий 365 цахилгаан автомашин импортолжээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 29 автомашинаар өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсад цахилгаан автомашины импорт жилээс жилд нэмэгдсээр буй. Тухайлбал 2025 онд 336 цахилгаан автомашин импортолж байсан бол энэ он дуусаагүй байхад өнгөрсөн жилийн нийт импортын хэмжээг даваад байна. Цар тахлын дараахан буюу 2022 оны 2026 оны наймдугаар сарын хооронд Монгол Улс нийт 1838 цахилгаан автомашин импортолжээ.

Цахилгаан автомашины импортын 76.3%-г БНХАУ дангаараа бүрдүүлж байна. Харин Японд үйлдвэрлэсэн цахилгаан автомашин 10.2%-г эзэлж байгаа юм. Үүнээс харвал Монгол Улсын цахилгаан автомашины нийлүүлэлт цөөхөн хэдэн зах зээлд төвлөрснийг харж болохоор байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top