Tesla борлуулалтаараа анх удаа Германы Audi-г тэргүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 15

 

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани 2024 оны дүнгээр борлуулалтаараа анх удаа Германы Audi премиум брэндийг тэргүүлжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, Volkswagen AG корпорацын бүрэлдэхүүнд ордог Audi компани өнгөрсөн онд 1.67 сая автомашин борлуулсан нь 2023 оныхтой харьцуулахад 12 хувиар буурчээ. Европ, Хятад дахь өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед Audi брэндийн цахилгаан автомашины эрэлт буурчээ.

Харин Илон Маскийн Tesla өнгөрсөн онд нийт 1.79 сая автомашин борлуулсан байна. Тус компанийн Model Y загвар дэлхий дахинд хамгийн өндөр борлуулалттай машины тоонд ордог бөгөөд энэ онд тус загвар шинэчлэгдэх аж.

Үүнтэй зэрэгцэн Audi болон Германы бусад автомашин үйлдвэрлэгчдийн тансаг зэрэглэлийн загваруудынх нь эрэлт Хятадын зах зээл дээр буураад байна. Харин Европт цахилгаан автомашины худалдан авалтад олгодог урамшууллын хэмжээг зарим орнууд бууруулсны улмаас энэ төрлийн автомашины эрэлт таамагласан хэмжээнд хүрээгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.149) 2025 оны 01 сарын 16

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Top