Японы автомашины үйлдвэрлэгч “Toyota Motor” компани ирэх оноос эхлэн цахилгаан автомашин худалдаанд гаргана гэж тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
2022 оны дунд үеэс эхлэн “Toyota bZ4X” загварыг Япон, Хойд Америк, БНХАУ болон Европын зах зээл дээр борлуулж эхлэх аж. Шинэ загварын үнийг одоогоор зарлаагүй байна. “Toyota bZ4X” нэг удаагийн цэнэглэлтээр 500 орчим км зам туулах чадвартай бөгөөд 80 хувь хүртэл цэнэглэхэд хагас цагийн хугацаа шаардагдах гэнэ.
Тус корпорац 2025 он гэхэд 15 шинэ загварын цахилгаан автомашин гаргахаар төлөвлөж байна.