Словакийн инженерийн бүтээсэн нисдэг автомашин анхны нислэгээ үйлдвэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Словакийн инженерийн зохион бүтээсэн “Aircar” нисдэг автомашин анхны нислэгээ Словакийн Нитр хотоос Братислава хот руу үйлджээ. 80 км зай туулсан нисдэг автомашиныг зохион бүтээгч, инженер Штефан Клейн өөрөө удирджээ

Зохион бүтээгчийн хэлснээр, хот хоорондын нислэг 25 минут үргэлжилсэн байна. Харин авто замаар ийм зайг туулахад гурав дахин илүү хугацаа зарцуулна. Нисдэг автомашиныг Словак зэрэг хүн амын өндөр нягтшилтай бүс нутагт зориулагдаагүй гэнэ. Тиймээс түүний бүтээлийг дэд бүтэц сул хөгжсөн орнууд илүү сонирхоно гэж найдаж байна. Нисдэг автомашиныг авто замаар явахад тохируулахад хоёр гаруй минут шаардагдах гэнэ. Нисдэг автомашин агаарт нэг мянга гаруй км зайг 170 км/ц хурдтай, 2500 метрийн өндөрт нисэх чадвартай гэнэ.

Анхны загвар туршилтын 50 цагийн нислэг үйлдэх учиртай. Үүний дараа Клейн илүү хүчтэй хөдөлгүүртэй хоёр дахь загвар дээрээ ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр аппаратын нислэгийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой болох аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top