АНЭУ-ын нисэх онгоцны буудлууд нисдэг такси ашиглана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотын нисэх онгоцны буудлууд цахилгаан хөдөлгүүртэй нисдэг такси ашигладаг болно гэж “Arabian Business” мэдээлжээ.

Абу Дабигийн нисэх онгоцны буудлуудын удирдах газар Парис хотноо гурван нисэх онгоцны буудал эзэмшдэг Францын “Groupe ADP” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд талууд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хүчин чадлыг судлахаар тохиролцсон байна. Тус хоёр компани Абу Даби дахь “Advanced Air Mobility” цахилгааны таксины дэд бүтцийг хамтран төлөвлөх, төслийг боловсруулах, ашиглах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top