Ираны цэргийн онгоцнууд АНЭУ-ын боомтод хүрэлцэн очив

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

Ираны цэргийн хөлөг онгоцнууд анх удаа Арабын Нэгдсэн Эмирт Улсын далайн боомтод орж, зогслоо гэж ISNA агентлаг мэдээлжээ.

Шаржа дахь Халид боомт Ираны цэргийн дөрвөн хөлөг онгоцыг хүлээн авсан байна. Гурван хоног айлчлах Ираны төлөөлөгчдийг АНЭУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Үндэсний гвардийн хөлөг онгоцнууд угтан авчээ.

Тус хоёр улсын харилцааны түүхэн дэх тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн анхны айлчлал нь бүс нутаг дахь далайн тээврийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top