Иран, АНЭУ яриа хэлэлцээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш анх удаа Иран АНЭУ-тай яриа хэлэлцээ хийсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Энэхүү уулзалт нь тус хоёр улсын хурцадсан харилцаагаа зөөлрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт юм. Яриа хэлэлцээг Тегерантай харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байгаа Абу Даби тодорхой хэмжээн санаачилсан байна.

АНЭУ-ын эрх баригчид эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нь учирч буй эрсдэлийг багасгахыг эрмэлзэж байгааг Блүмберг агентлаг онцолсон байна. Энэхүү хандлага нь Ойрх Дорнодод эхэлсэн мөргөлдөөний эхний үед баримталж байсан тус улсын хатуу байр суурь өөрчлөгдсөнийг илтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top