Илон Маск хүн дүрст роботын үнийг шинэчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

“Tesla” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Илон Маск хүн дүрст Optimus Gen 2 роботын шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ. Тэрбээр роботыг 10-20 мянган ам.доллароор зах зээл дээр худалдаахаар төлөвлөж байна.

Optimus Gen 2 роботыг хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөх, “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр зорьж бүтээжээ. Optimus роботын үйлдвэрлэлийн өртгийг бууруулахын тулд тус компани олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Эхэн үед роботыг лизингээр худалдан авах боломжтой бол 2028-2030 оны хооронд өргөн хэрэглээнд гаргах гэнэ. Маскийн хэлснээр, ойрын үед “Tesla” компанийн үйлдвэрүүдийг олон мянган Optimus роботоор тоноглох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top