Илон Маскийн “Tesla” компани хоёр сая гаруй цахилгаан автомашинаа зах зээлээс татаж байна. АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газрын шалгалтаар “Tesla” автомашины автомат удирдлагад ноцтой алдаа илэрчээ.
Сүүлийн хоёр жилийн туршид бүртгэгдсэн ослууд тус компанийн цахилгаан автомашиныг автомат удирдлагад шилжүүлэхэд гарах болсонтой холбогдуулан шалгалт хийсэн байна. АНУ-д 2015 оноос хойш зарагдсан бүх “Tesla” автомашиныг эргүүлэн татаж байна. АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газрын мэдэгдэлд автоматжуулсан технологи нь зөвхөн хариуцлагатай ашигласан үед л аюулгүй байдлыг хангана гэж онцлоод программ хангамжийн шинэчилсний дараа дахин шалгалт явуулахаа мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )