Нидерландад Nutrilon бэлдмэл хэрэглэсэн 30 гаруй нярай өвджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нидерландад Danone брэндийн Nutrilon хүүхдийн сүү хэрэглэсэн 30 гаруй нярайн биеийн байдал тавгүйрхсэн хэрэг бүртгэгджээ.

Орон нутгийн RTL сувгийн дамжуулснаар, Nutrilon компани бүтээгдэхүүнээ зах зээлээс их хэмжээгээр эргүүлэн татаж эхэлсэн байна.

Бяцхан хүүхдүүдийн эцэг, эхийг ярьснаар, эл сүү уусны дараа хүүхдүүдэд бөөлжих, гүйлгэх, хэвлий орчим өвдөх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд зарим хүүхдүүдэд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ.

Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Danone компани Нидерландын зах зээлээс 14 төрлийн хүүхдийн сүү, тэжээлийг эргүүлэн татаж буйгаа зарласан байна. Эдгээр бүтээгдэхүүнд Bacillus Cereus бактериас гардаг церулид хорт бодис их хэмжээгээр агуулагдаж байж болзошгүй гэж таамаглаж байна.

Ингэхдээ хүүхдүүдийн биеийн байдал тавгүйрхсэн нь эл бэлдмэлтэй шууд холбоотой эсэх нь одоогоор батлагдаагүй байна. Danone компани урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татаж байна гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top