АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар Benadryl (Бенадрил), Mucinex (Муцинекс), Theraflu (ТераФлю) болон Tylenol (Тайленол) зэрэг эмийг худалдаанаас эргүүлэн татахыг уриалжээ. Тус эмүүдийг үр дүнгүй гэж үзэж байна.
“The Wall Street Journal” сонинд бичсэнээр, Бенадрил, Муцинекс, Тайленолд агуулагддаг фенилэфрин гэх аюулгүй бодис хамар битүүрэхийн эсрэг хэрэглэгддэг. Хэдийгээр эдгээр эмийг эмчийн жоргүй олгодог ч дөрвөн төрлийн судалгаагаар үйлчилгээ үзүүлдэггүй нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )