Шведийн алдарт гэр ахуйн бараа үйлдвэрлэгч IKEA компани “Troligtvis” аяны аяганд нь хорт бодис илэрсэн тул зэх зээлээс шуурхай эргүүлэн татаж эхэллээ.
Энэтхэгт үйлдвэрлэсэн, 2019 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сард худалдаанд гарсан энэ төрлийн ягаан, хөх, шаргал өнгөтэй аягыг даруй буцаахыг худалдан авагчдаас тус компани хүсжээ.
Саяхны туршилтын явцад аяны аягыг хийсэн материал зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан дибутилфталат хэмээх химийн хорт бодис ялгаруулдаг болохыг тогтоожээ. Тус компанийн нэрийн барааны бүх дэлгүүрүүдэд аягыг буцаан өгөх боломжтой бөгөөд худалдан авсан баримт шаардлагагүй аж.
Тус компани бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарал хандуулдаг бөгөөд фталат химийн бодистой материалыг хүнсний бүтээгдэхүүн хийх зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон гэж тус компани мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
hamgiin hyamd chanargui mebel, busad byteegdhyyn ni, anh yyssen zorilgo ni mongogui yaduu hymyyst zoriulsan byteegdhyynyyd shdee, mongold neeh tansag um shig ayultai ondor yneer zardagiig eroosoo oilgohgui baina