Шведийн “IKEA” брэнд “Balenciaga” бэрндийг шоглон, дуулиан тарьсан гар нүүрний алчууран банзлыг дуурайлган хийсэн илүү хямд хувилбарыг танилцуулжээ.
“IKEA” брэнд олон нийтийн сүлжээний хэрэглэгчидтэй нэгдэн, 925 ам.долларын үнэ бүхий гар, нүүрний алчууран банзал гаргасан “Balenciaga” брэндийг шогложээ. Испанийн брэнд 2024 оны хаврын коллекцдоо шаргал өнгийн гар, нүүрний алчууран банзал танилцуулсныг олон нийт тохуурхан хүлээн авчээ. Шведийн брэнд энэхүү тоглоо,м шоглоомд оролцохоор шийдэн 16 еврогоор өөрийн гэсэн гар, нүүрний алчууран банзал худалдаанд гаргахаар болсон тухай зарласан байна.
2017 онд “Balenciaga” загварын ордон “IKEA” брэндийн алдарт хөх өнгийн тортой төстэй 2145 ам.долларын үнэтэй цүнх гаргаж байсан билээ. Үүний дараа “IKEA” компани “IKEA Frakta” оригинал цүнхийг хэрхэн ялгах вэ гэсэн нэртэй сурталчилгаа гаргаж байв.
Сэтгэгдэл ( 0 )