“Mercedes” 264 мянга гаруй автомашиныг эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” дэлхий даяар нийт 264 мянга гаруй автомашинаа эргүүлэн татахаар болсон тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ХБНГУ-ын Холбооны авто тээврийн яамны мэдээллээр, 2016-2020 онуудад үйлдвэрлэсэн С болон GLC ангиллын 264 393 автомашиныг дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Учир нь эдгээр ангиллын автомашинд гал авалцах аюултай алдаа гарчээ. Германы зах зээлээс 120 766 автомашиныг эргүүлэн татах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top