Германы “Mercedes-Benz” автомашин үйлдвэрлэгч ирэх дөрөвдүгээр сарын 15-нд “Tesla Model S” цахилгаан автомашинтай өрсөлдөхүйц зайгаар тоноглосон шинэ цахилгаан автомашин танилцуулахаар зэхэж байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, “Mercedes-Benz” седан дэвшилтэт технологи ашигласан премиум ангиллын цахилгаан автомашинтай өрсөлдөх чадвартай гэнэ. Тус компани хэрэглэгчдийн эрэлт, зах зээлийн чиг хандлагаас шалтгаалан цахилгаан автомашин, хосолсон болон дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин бүрэн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дэлхий даяарх үйлдвэрүүдийнхээ төхөөрөмжийг шинэчлэн өөрчилсөн гэж тус корпорацын ТУЗ-ийн төлөөлөгч Маркус Шефер мэдээлжээ.
Түүний хэлснээр, ирэх жил “Mercedes-Benz” бүрэн цахилгаан автомашины найман загварыг гурван тивд үйлдвэрлэх гэнэ. Лабораторийн туршилтаар EQS цахилгаан седан нэг цэнэглэлтээр 700 км туулах чадвартай нь батлагджээ. Тус компанийн өмнөх цахилгаан автомашинуудын хувьд энэ үзүүлэлт 450 км байв. “Mercedes-Benz” компанийн тооцоолсноор, 2030 он гэхэд үйлдвэрлэлийнх нь тал хувийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашинууд эзлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )