1955 оны Mercedes-Benz 300 SLR автомашин дуудлага худалдаагаар 135 сая еврогоор зарагдаж, дээд амжилт тогтоожээ.
Дуудлага худалдааг “Sotheby's” ордон Германы Штутгарт хотын “Mercedes-Benz” музейд зохион байгуулсан байна. Mercedes-Benz 300 SLR автомашин дэлхийд зарагдаж байсан хамгийн үнэтэй автомашин болж байна. Өмнө нь 1962 оны Ferrari 250 GTO автомашин 2018 онд 48.4 сая ам.долларт хүрч, дээд амжилтын эзэн болж байв.
Mercedes-Benz 300 SLR автомашин нь 1995 онд “Mercedes-Benz” компанийн уралдааны автомашины хэлтсийн инженерүүдийн бүтээсэн хоёрхон загварын нэг нь юм. Тус загвар автомашины инженерчлэл, загварын шилдэг нь гэж тооцогддог. Mercedes-Benz 300 SLR загвар 290км/ц хурд авч байсан нь тухайн үеийн хамгийн хурдан автомашинуудын нэг байв.
Дуудлага худалдаанаас олсон орлогыг “Mercedes-Benz” сан байгуулахад зориулагдах аж. Эл сан залууст байгаль орчны судалгаа, боловсролын тэтгэлэг олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )