“Tesla” 107 мянган автомашинаа зэх зээлээс дахин эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Хятад улсад угсарсан 107.2 мянга гаруй автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Энэ шийдвэр нь зорчигчдын амь насанд аюул учруулах техникийн алдаа гарсантай холбоотой.

Шанхайд угсарсан “Model 3”, “Model Y” загваруудыг энэ сарын 23-наас зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Автомашинуудыг 2021 оны аравдугаар сарын 19-өөс 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны хооронд үйлдвэрлэжээ.

Хятадын Зах зээлийг хянах улсын газрын мэдэгдэлд эдгээр автомашиныг хурдан цэнэглэх явцад мэдрэгч төв дэлгэцэд алдаа гардаг байна. Энэхүү техникийн алдаа нь зорчигчдын амь насанд бодит аюул учруулна гэж үзэж байна.

Үүнээс өмнө техникийн асуудлаас болж “Model S”, “Model X” загварын автомашинуудыг Хятадын зах зээлээс хэд хэдэн удаа эргүүлэн татаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top