“Tesla” дахин 300 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

АНУ-ын “Tesla” компани “Model 3”, “Model Y” загварын 321 мянган автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татах болсон тухай зарлажээ.

Тус компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, дээрх загварын автомашинуудын арын гэрэл гэнэт анивчиж, гэмтэл илрүүлэх системийг ажиллуулдаг алдаа илрүүлжээ. Эл алдаа нь харанхуй үед зам дээр осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж тус улсын Авто замын аюулгүй байдлын газар үзсэн байна. “Tesla” компани энэ алдаанаас болж ямар нэгэн осол гарсан тухай мэдээлэл гараагүй гэж мэдэгджээ. Алдаатай автомашинуудын үйлдлийг системийг шинэчлэхээр болсон байна.

Энэ онд “Tesla” компани төрөл бүрийн алдаанаас болж 19 дэх удаа зах зээлээс автомашинаа эргүүлэн татаж байна. Энэ сарын эхээр жолооны хүрдэнд алдаа гарсны улмаас 40 мянга гаруй цахилгаан машинаа эргүүлэн татсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top