АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн ажилтнууд тус компанийн түүхэнд анх удаа ажил хаялт зарлахаар болжээ. Тэд цалингаа нэмэхийг шаардаж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Ажил хаялт зарлахын тулд “Tesla” компанийн ажилтнууд үйлдвэрчний эвлэл байгуулах кампанит ажил өрнүүлсэн байна. Үүнээс өмнө тус компани үйлдвэрчний эвлэл байгуулах санаачилгыг эсэргүүцэж байсан юм.
Ажилтнууд цалингаа нэмүүлэхээс гадна үйлдвэрлэлийн ачааллыг бууруулахыг шаардаж байна. Үйлдвэрчний эвлэл байгуулах хорооны төлөөлөгч Аль Челлигийн хэлснээр, тус компани ажилтнуудтайгаа робот шиг харьцдаг. “Tesla” компанийн удирдлагууд ажилтнууд нь ажлаа хийхэд хэдий хэр хугацаа зарцуулж байгаа тогтоохын тулд компьютерын гарын товчлуур дарахыг нь хүртэл хянадаг байна.
2022 онд “Tesla” компанийн цэвэр ашиг нь хоёр дахин өсөж, 12.6 тэрбум ам.доллар хүрсэн бол борлуулалтын орлого нь 51 хувиар нэмэгдэж, 81.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )