Хятадын “Xiaomi” компанийн хүн дүрст CyberOne роботын бөмбөр тоглож буй дүрс бичлэг цацагджээ.
Робот бөмбөрийн цохиур, гишгүүр ашиглаж, толгойгоо дохих нь бодит хүнийг санагдуулна. Роботын ой санамжид хөгжмийн трек суулгаж, кодолсны ачаар CyberOne робот дөрвөн мөчөө хөдөлгөх, хэмнэл гаргах боломжтой болжээ. Робот завсарлагагүй тоглосон байна. Хэдийгээр робот хэмнэлээ барьж чадсан ч CyberOne-ын тоглолт хүн бүрд таалагдсангүй. Үзэгчид “Бөмбөрчид одоохондоо айх зүйлгүй. Робот хэмнэлийг барьж байгаа ч сэтгэл гарахгүй байна” гэж бичжээ.
CyberOne роботыг анх 2022 оны наймдугаар сард танилцуулжээ. Роботыг үйлдвэрлэгч “Xiaomi” эл загварыг худалдаанд гаргах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ. Учир нь энэ нь эх хувилбар ба өртөг өндөр гэнэ. Гэсэн ч “Xiaomi” роботоо судалгааны зорилгоор ашиглахаар зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )