БНХАУ-ын “Xiaomi” компани тоосны хачиг сорж, устгадаг “MIJIA Mite Eliminator Pro” тоос сорогч танилцуулжээ.
Гар тоос сорогчийн хэлбэр бүхий эл тоос сорогч 400 Вт хүчин чадалтай ба хошуу нь нэг минутад 48 мянга удаа эргэлддэг байна. Тоос сорогчоор орны гудас, буйдан, дэр болон бусад зөөлөн гадаргууг цэвэрлэх зориулалттай. Эргэлддэг хошууны тусгай бүтэц нь даавууны бүтцийг хамгаалж, гэмтээлгүй цэвэрлэдэг байна. Тоос сорогч мөн дэлгэц, хэт ягаан туяаны гэрэл болон жижиг мотороор тоноглогджээ. Тоос сорогчид орсон тоосны хачгийг тусгай хэт авиан долгионоор устгадаг байна.
Хятадад “MIJIA Mite Eliminator Pro” тоос сорогч 379 юанийн үнэтэй зарагдаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )