Олон тооны функцтэй ухаалаг цаг бусад интернэт төхөөрөмжийн нэгэн адил хакеруудын халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг.
Ухаалаг цагаа гаднын халдлагаас хамгаалахын тулд юуны өмнө нууц үг хийх хэрэгтэй гэж шинжээчид зөвлөж байна. Ихэнх хэрэглэгчид нууц үг хийхээс зайлсхийж эсвэл маш энгийн нууц үг сонгодог. Харин хэцүү хувилбарыг сонгож эсвэл PIN код хийснээр мэдээллийн хулгайчдаас хамгаалах боломжтой. Хурууны хээ уншуулах зэрэг биометрик нэвтрэлт нь ухаалаг цагийг гаднын халдлагаас бараг бүрэн хамгаалдаг бол программ хангамжийг тогтмол шинэчлэх нь мөн чухал арга гэнэ. Учир нь үйлдвэрлэгчид ухаалаг цагны сул талыг байнга засаж, аюулгүй байдлыг нь нэмэгдүүлж байдаг байна. Ухаалаг цагтаа апп татахдаа туйлын болгоомжтой байхыг зөвлөжээ. Аппыг зөвхөн албан ёсны стороос татаж, рейтингийг нь шалгах ёстой. Ашиглаагүй үедээ Bluetooth болон Wi-Fi-г унтрааснаар ухаалаг цагаа хамгаалах боломжтой. Хэрэв таны цагт зайнаас мэдээлэл устгах функц байдаг бол заавал идэвхжүүлээрэй. Учир нь ухаалаг цагаа алдвал мэдээллүүдийг устгах боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )