“Google” компани “Made By Google 23” арга хэмжээний үеэр хоёрдох үеийн Pixel Watch 2 ухаалаг цагаа танилцуулжээ.
Шинэ загвар гаднах байдлаараа өмнөх загвараасаа ялгагдахгүй ч дотоод эд анги ихээхэн шинэчлэгджээ. Хуучин загвар Exynos 9110 процессороор ажилладаг байсан ба эрчим хүч хэмнэлт муу байсан бол хоёрдох үеийн ухаалаг цаг дөрвөн нано метрийн “Snapdragon W5+ Gen1” чипээр тоноглогджээ. Түүнчлэн аккумляторынх нь багтаамж 306 мАц болж нэмэгджээ. Нэг цэнэглэлтээр шинэ загвар Always On Display функц нь асаалттай байсан ч 24 цаг ажиллана. 30 минут цэнэглэхэд цаг 12 цаг ажиллана. Pixel Watch 2 загварын мөн зүрхний цохилт, цусан дах хүчил төрөгчийн хэмжээг хэмжигчийн хүчин чадал сайжирчээ. Мөн шинэ загварт UWB чип суулгасан байна. Эл чип нь ижил модультай бусд төхөөрөмж, хэрэгслийн байршлыг нарийн тогтоодог. АНУ-д Pixel Watch 2 цаг нь LTE-гүй хувилбар нь 350 ам.доллар, eSIM модультай загвар нь 400 ам.доллароор борлуулагдах аж.
Сэтгэгдэл ( 0 )