Технологийн “Microsoft” компанийг үндэслэгчдийн нэг Билл Гейтс хиймэл оюун ухааны салбарын шилдэг компани хувийн тоон туслахыг бүтээснээр бусад үйлчилгээг орлох болно хэмээн Сан Францискод болсон “Goldman Sachs $ SV Angel” арга хэмжээний үеэр мэдэгджээ.
“Ийм хувийн туслах нь үнэхээр хэрэгтэй технологи байх юм. Учир нь танд хэзээ ч Google зэрэг хайлтын сайт, Amazon-руу дахин нэвтрэх шаардлага гарахгүй” хэмээн онцолсон байна. Тэрбумтны үзэж буйгаар, ирээдүйд бүтээгдэх хиймэл оюун ухаант туслах нь хүний хэрэгцээ, дадал зуршилд тааруулан, шаардлагатай мэдээлэл олж авахад нь туслах болно. Ингэхдээ хиймэл оюун ухааны өрсөлдөөнд ялах боломж стартап, технологийн шилдэг компанид ижил 50, 50 хувьтай. Гэхдээ ирээдүйн тоон туслах хэрэглээнд нэвтрэх хүртэл цаг хугацаа шаардлагатай хэмээн Билл Гейтс ярьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Harin estoi woow bndaa
Wow l daa