“Google” Аризона мужид 85 сая ам.долларын торгууль төлнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

 

АНУ-ын “Google” компани хэрэглэгчдийн байршлын мэдээллийг хууль бусаар цуглуулсны төлөө Аризона мужид 85 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Блүмберг агентлагийн мэдээллээр, 2020 оны тавдугаар сард Аризона муж тус компанийг хэрэглэгчдийг луйвраас хамгаалах тухай мужийн хуулийг зөрчсөн хэмээн буруутган, шүүхэд өгчээ. “Google” компани хэрэглэгчдийн байршлын түүхийг бүртгэдэг функцийг унтарсны дараа тусдаа тохиргооны тусламжтай хэрэглэгчдийнхээ байршлын талаар мэдээлэл цуглуулдаг байжээ. “Google” компани Аризоны мужийн хэрэглэгчдийг луйвраас хамгаалах хууль нь худалдаа, сурталчилгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий ч мужийн шүүгч тус компаниас гаргасан хэргийг хаах хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Техас, Индиана, Вашингтон муж мөн “Google” компани хэрэглэгчдийн байршлын мэдээлэлтэй холбоотой гомдол гаргаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top