Google компани Францад нэг тэрбум евро төлнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Америкийн “Google” компани Францад 500 сая еврогийн торгууль төлөхөөр боллоо гэж Францын санхүүгийн гэмт хэрэгт хяналт тавих прокурорын газар мэдээлжээ.

Энэ сарын 12-ны өдөр Парисын дээд шүүхийн дарга Францын санхүүгийн гэмт хэрэгт хяналт тавих прокурорын газар, “Google” компанийн хоорондын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батламжилжээ. Тохиролцоо ёсоор “Google”, “Google Ireland Ltd” компаниуд 500 сая еврогийн хэмжээ бүхий торгууль төлөх аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Google” компани мөн төлөхөөс зайлсхийсэн 465 сая еврогийн татварын өрөө барагдуулахаар болсон байна.

“Google” компани 2011-2014 оны татварын тайлангаа өгөхөөс татгалзсан тул Иль-де-Франс дүүргийн Олон нийтийн санхүүгийн асуудал эрхэлсэн газар 2015 онд тус компанийн эсрэг гомдол гаргасны дагуу хэргийг шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top