Google Maps жолоочид экологийн цэвэр маршрутыг санал болгоно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

АНУ-ын “Google” корпорац “Google Maps” жолоочид илүү экологийн цэвэр маршрутыг санал болгох тухай танилцуулжээ.

Тус корпорац маршрутыг гаргах шинэ загвар дээр ажиллаж байгаа гэнэ. Ингэхдээ замын налуу, ачааллаас хамааран түлш баг зарцуулах чиглэлийг сонгох аж. Энэ жил экологийн цэвэр чиглэлийг сонгох үйлчилгээг АНУ-ын iOS болон Android үйлдлийн системтэй гар утасны хэрэглэгчдэд санал болгож байна. Цахим газрын зураг хэрэглэгчдэд тухайн хот, газрын онцлог, цаг хугацаанаас хамааран автомашин, нийгмийн хэрэгсэл, унадаг дугуй зэрэг төрөл бүрийн тээврийн хэрэгслийг мөн санал болгоно. Харин энэ үйлчилгээг дэлхийн бүх орны хэрэглэгчид ойрын саруудад хэрэглэх боломжтой болох юм.

Түүнчлэн Google Maps сервист “Live View” үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэхүү технологийн тусламжтай хэрэглэгч байр, байшин дотор шаардлагатай объектуудын байршлыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл нисэх онгоцны буудал, худалдааны төвд лифт, мэдээллийн төв зэргийг хялбархан олох боломжтой болно. Түүнчлэн, хэрэглэгчид тухайн сонгосон газрын цаг агаар, агаарын чанарын талаарх мэдээллийг авч болох юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top