ОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Санхүүгийн шинжилгээний алдарт Forbes сэтгүүл хайлтын системийн “акул” Google, нийгмийн сүлжээний Facebook компанийн ажилчдын цалинг харьцуулжээ.

Технологийн салбарт тэргүүлж, сүүлийн үеийн ололт амжилтаараа компанийн үнэ цэнээ тодорхойлдог дээрх хоёр компанийн ажилчдын дундаж цалинг таван мянган ам.доллар зааглаж байна. Google компанийн дундаж цалин 114 мянган ам.доллар бол Facebook-н дундаж цалин 119 мянган ам.доллар ажээ.


Программ хангамжийн инженер

Google: Тус компанийн программ хангамжийн инженерийн дундаж цалин 115,827 ам.доллар. Тухайн ажилтан гүйцэтгэлээсээ хамаараад 76-152 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг. Харин программ хангамжийн ахлах инженерийн цалин 154 мянган ам.доллар аж.

Facebook: Марк Цукербергийн компанийн энэ мэргэжлийн ажилтан дунджаар 126,097 ам.долларын цалинтай. Google-тэй харьцуулахад даруй 11 мянгаар илүү гэсэн үг. Ажлын зохион байгуулалт, урсгал, гүйцэтгэх үүрэг зэргээсээ хамаараад 94-164 мянган ам.долларыг авах боломжтой аж. Энэ төрлийн албан тушаалтан ахлах болж дэвшвэл 153,905 ам.долларын цалин авна.

 

Техникийн программын мэргэжилтэн

Google: Дундаж цалин 138,866 мянган ам.доллар.

Facebook: Дундаж цалин 130,167 мянган ам.доллар.

 

Үйлдвэрлэлийн менежер

Google: Дундаж цалин 127,031 мянган ам.доллар. Ажлын гүйцэтгэл болон нөхцөл зэргээс хамааран 171 мянган ам.доллар хүртэл цалин авч болно.

Facebook: Дундаж цалин 132,433 мянган ам.доллар. Ажлын гүйцэтгэл, нөхцөл зэргээс шалтгаалж 183 мянган ам.долларын цалин авах боломжтой.

 

 

Дата шинжээч

Google: Дундаж цалин 130,096 мянган ам.доллар. Ажлын гүйцэтгэл болон нөхцөл зэргээс хамааран 172 мянган ам.доллар хүртэл цалин авч болно.

Facebook: Дундаж цалин 121,772 мянган ам.доллар. Ажлын гүйцэтгэл, нөхцөл зэргээс шалтгаалж 161 мянган ам.долларын цалин авах боломжтой.

 

Бүртгэлийн мэргэжилтэн

Google: Дундаж цалин 50-108 мянган ам.доллар. Харин бүртгэлийн ахлах мэргэжилтэн болж тушаал дэвшвэл 54-129 мянган ам.доллар болж өснө.

Facebook: Дундаж цалин 47-108 мянган ам.доллар.

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

Google: Дундаж цалин 44-102 мянган ам.доллар.

Facebook: Дундаж цалин 50-127 мянган ам.доллар.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хариу(202.179.25.249) 2019 оны 12 сарын 11

Нэг жилийн цалин.

0  |  0
асууж байна(122.201.27.130) 2019 оны 12 сарын 11

сарыннх нь юмуу жилийнх нь юм уу ойлгомжгүй байна

0  |  1
Top