“Фейсбүүк” хоёроос дээш линк хуваалцвал төлбөр төлөх хувилбарыг туршиж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийгмийн сүлжээний аварга загаснуудын нэг “Фейсбүүк” платформ линк бүхий пост оруулахдаа сард хоёроос дээш линк хуваалцвал 9.99 фунт төлдөг байх хувилбарыг туршиж эхэлжээ. Одоогоор АНУ болон Британийн зарим хэрэглэгч дээр энэ туршилт хийж байна. Ингэхдээ зөвхөн “баталгаажсан” гэх утгатай “цэнхэр тэмдэг” бүхий хэрэглэгчдэд хамааралтай аж. Чухам ямар төрлийн агуулгатай пост, тухайн хуваалцаж буй контентын хугацаа зэрэг нь тодорхой болоогүй байгаа ч “Мета” компанийн удирдлагууд янз бүрийн агуулгатай контентоос сонгон, тухайн хэрэглэгчдэд турших юм.

Сүүлийн үед “Фейсбүүк”-т холбоос бүхий бичлэгийг постлох нь нэмэгдсэн бөгөөд компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд уг туршилтыг хийж буй аж. Энэхүү туршилт энэ сарын 16-ны өдрөөс эхэлжээ.

Европын холбоо үүнийг эрс эсэргүүцдэг. Одоогоос хоёр жилийн өмнө Илон Маск “Твиттер”-ийг худалдаж авмагцаа “цэнхэр тэмдэг” бүхий хэрэглэгчдэд төлбөрт үйлчилгээ санал болгох, төлбөр төлбөл агуулгууд илүү баялаг байх зэрэг санаачилга дэвшүүлсэн. Гэвч үүнийг Европын холбоо эрс эсэргүүцэж, тус компанид 120 сая еврогийн торгууль ногдуулсан билээ.

“Мета” компанийн тухайд энэ туршилт амжилттай болсон тохиолдолд “цэнхэр тэмдэг” бүхий хэрэгчлэгчдэд зориулсан төлбөрт үйлчилгээ нэвтрүүлэх зорилт тавиад буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top