Meta аккаунтыг нь блоклосны төлөө Трампт 25 сая ам.доллар төлнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

“Meta” корпорац Facebook болон Instagram аккаунтыг нь блоклосныхоо төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт 25 сая ам.доллар төлөхөөр болжээ. “Meta” корпорац 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Доналд Трампын дэмжигчид Капитолийн ордон руу дайран орсон үйл явдлын дараа түүний аккаунтыг блоклосон билээ.

The Wall Street Journal хэвлэлийн мэдээлснээр, талууд ийм нөхцөлтэй хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрт зааснаар, 22 сая ам.долларыг ерөнхийлөгчийн номын санд шилжүүлэх бол үлдсэн мөнгийг шүүхтэй холбоотой зардалд зориулна. Ингэхдээ “Meta” корпорац олон нийтийн өмнө буруугаа хүлээхгүй аж.

Тус корпорацын тэргүүн Марк Цукерберг Доналд Трампын тангараг өргөх ёслолд зориулж нэг сая ам.доллар хандивлаж байв. The New York Times хэвлэлд бичиж байсанчлан, Марк Цукерберг шинэ засаг захиргаанаас ирж болзошгүй цохилтоос корпорацаа хамгаалахын тулд сүүлийн жил хагасын турш Трамптай харилцаагаа сайжруулах гэж хичээж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu