“Meta” компани хиймэл оюун ухаан дээр суурилсан өөрийн гэсэн хайлтын систем боловсруулахаар ханцуй шамлан оржээ.
Энэхүү хайлтын систем нь Meta AI чатботоор дамжуулан хамгийн сүүлийн үеийн үйл явдлын талаар шуурхай мэдээлэл өгөх аж. Үүнээс өмнө тус компани шинэ мэдээ, спорт, хувьцааны ханшны талаарх хэрэглэгчдийн хайлтыг боловсруулахдаа Google, Microsoft компанийн үйлчилгээг ашигладаг байв. Харин өдгөө “Meta” компани гаднын хайлтын системээс хараат байдлаа багасгах зорилгоор хиймэл оюун ухаан дээр суурилсан өөрийн гэсэн хайлтын систем бүтээхээр болжээ. Ингэхдээ хэрэглэгчдэд мэдээний хайлтыг иж бүрэн шийдэл бүхий замаар илүү хялбарчлахаар төлөвлөж байна. Түүнээс гадна чатботын хайлтыг боловсруулалтыг бодит цагаар дэмжих зорилгоор иж бүрэн мэдээллийн сан бүтээхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )