Марк Цукерберг мета ертөнцөд “хөлтэй” боллоо

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

“Meta” компанийн “Horizon” төслийн хүрээнд бүтээж буй мета ертөнцийн аватарууд хөлтэй болно.

“The Verge” сайтад мэдээлснээр, “Meta” компанийн тэргүүн Марк Цукерберг анхны хувилбарыг авсан байна. Тэрбээр “Connect” арга хэмжээний үеэр хөлтэй аватарын дүрээр үзэгчдийн өмнө гарч иржээ. Түүний хэлснээр, ийм шийдлийг хэрэгжүүлэхэд амаргүй. Хэрэглэгчдийн хувьд энэ шинэчлэл 2023 оноос хүртээл болно. Виртуал дүрүүдийн бүрэн зураглалыг гаргах нь тус компанийн нэн чухал зорилго юм.

Тэрбээр хөлийн байрлалыг тодорхойлоход системд хамгийн хүндрэлтэй зүйл болж байна. Ялангуяа, ширээн доорх хөлийн байрлал гэж Цукерберг онцолсон байна. Үүний тулд “Meta” хөлийн байрлалыг тодорхойлох зорилгоор өөрийн гэсэн 3D загварыг гаргажээ. Цукербергийн тодорхойлсноор, мета ертөнц нь гурван хэмжээст интернэтийн төсөл. Үүнд оролцохын тулд VR дуулга эсвэл шил ашигладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top