Мета ертөнц, виртуал бодит байдал залууст хэр аюултай вэ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

АНУ-ын Флоридагийн Атлантын их сургуулийн судлаачид мета ертөнц болон виртуал бодит байдал залуу хүмүүст хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

Мета ертөнц гэдэг нь виртуал бодит байдлын технологийн тусламжтай өөрсдийн аватараар дамжуулан өөр хоорондоо болон дижитал объекттой харилцах виртуал орон зай юм. Ийм төрлийн платформ нь арвин их сэтгэл хөдлөлийн мэдрэмж өгдөг тул залуус виртуал ертөнцийн сөрөг сэтгэгдэлд илүү эмзэглэх эрсдэлтэй аж.

Судалгаагаар ихэнх залуус виртуал ертөнцөд янз бүрийн хэлбэрийн таагүй байдалтай нүүр тулж байжээ. Тухайлбал, үзэн ядалт, тохуурхал, бэлгийн дарамт, харгис хэрцгий болон секс контенттой нүүр тулж байсан байна. Залуу хэрэглэгчдийн 44 хувь доромжлол болон гадуурхалтад өртөж байсан бол 43.3 хувь нь онлайн троллуудын хохирогч болж байжээ. Түүнчлэн, залуусын 19 хувь нь бэлгийн дарамт өртөж байсан бол 29.5 хувь нь бусад хэрэглэгчдийн зүгээс заналхийлүүлж байв. Мөн 18 хувь нь доксинг буюу зөвшөөрөлгүй бусдын хувийн мэдээллийг ил болгох хэргийн хохирогч болж байжээ.

Тиймээс виртуал ертөнцийн залуу хэрэглэгчид аюулгүй байдлын тохиргоог идэвхтэй ашиглах ёстой гэж судлаачид зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top