Sony 2034 он гэхэд дэлхий хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

“Sony” компани энтертайнмент салбарын ирээдүйг дүрсэлсэн “Creative Entertainment Vision” дүрс бичлэг танилцуулжээ.

Дүрс бичлэгт ирэх 10 жилд хүмүүс виртуал бодит байдлын хэрэгслүүдийн тусламжтай аватар бүтээж, бусад хүмүүстэй харьцахын тулд виртуал ертөнцөд нэвтэрхийг харуулсан байна. Видеод мөн ирээдүйн ухаалаг утас, тунгалаг таблет, тус компанийн алдарт франчайзинг цуврал болох “Horizon” болон “Хий үзэгдлийн ангуучид” киноны механик үлэг гүрвэл, хий үзэгдлүүдтэй цэцэрлэгт хүрээлэнг үзүүлжээ. Дүрс бичлэг видео тоглоом, аялал жуулчлал, концерт болон энтертайнмент салбар ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг дүрсэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top