“Sony” компани усны дахин боловсруулсан хуванцар саваар хийсэн “LinkBuds S Earth Blue” утасгүй чихэвч танилцуулжээ.
Гантиг мэт шинэ загвар нь “Sony” компанийн алдарт WF-1000XM4 загвартай төстэй. Төхөөрөмж нэг удаагийн цэнэглэлтээр зургаан цаг ажиллах чадвартай. “LinkBuds S Earth Blue” загварыг 2022 оны арваннэгдүгээр сард худалдаан гаргахаар төлөвлөж байна. Чихэвчний үнэ 150 ам.доллар байх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )