АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн Линдси Грэм сонсголын үеэр “Meta” компанийн тэргүүн Марк Цукербергэд хандан, нийгмийн сүлжээгээр түгсэн хорлонтой контентуудын улмаас хохирсон хүүхдүүдийн амиар гараа цустсан хэмээн мэдэгджээ. Цукербер олон нийтийн сүлжээ эзэмшдэг бусад дөрвөн компанийн тэргүүн нарын хамтаар хүүхдүүдийг цахим бэлгийн мөлжлөгөөс хамгаалах сэдвийн дор болж буй сонсголд оролцож байгаа юм.
Грэм “Та болон бусад компаниуд санаатайгаар бус ч гараа цустаж байна. Та нар хүмүүсийн амийг хөнөөдөг бүтээгдэхүүн эзэмшиж байна. Та нарыг шүүхээр оруулах ёстой ч боломжгүй байна. 230-р зүйл заалтыг цуцлах ёстой” гэжээ. Тус зүйл заалтаар технологийн компаниудын эзэмшдэг олон нийтийн сүлжээнд гуравдагч этгээдийн нийтэлсэн контенттой холбоотой хариуцлага хүлээхээс тэднийг хамгаалсан байдаг байна.
Марк Цукерберг нийгмийн сүлжээний хэрэглэсний улмаас ямар нэгэн байдлаар хохирсон хүүхдүүдийн эцэг эхээс уучлал эржээ. Тэрбээр “Meta” компани энэ тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, их хэмжээний хөрөнгө оруулж байна гэжээ. Түүний хэлснээр, тус компани цахим орчинд хүүхдүүдийн хамгаалах зорилгоор 30 гаруй хэрэгсэл боловсруулжээ. Сонсголд “Meta” компаниас гадна TikTok, X, Snap болон Discord платформын тэргүүн нар оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )