Meta богино хэмжээний дүрс бичлэгийн “Reels” үйлчилгээ нэвтрүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

“Meta” компани дэлхийн 150 оронд “Facebook” сүлжээндээ богино хэмжээний дүрс бичлэгийн “Reels”  үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Энэ функц нь IOS болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан байна. “Reels” үйлчилгээг ашиглан 60 секундийн хэмжээтэй дүрс бичлэг оруулах, “Remix” функцийг ашиглан тус сүлжээнд өмнө нь оруулсан дүрс бичлэгтэй дуэт хийх боломжтой болжээ.

“Instagram” сүлжээ богино хэмжээний дүрс бичлэгийн “Reels” үйлчилгээг 2020 оны наймдугаар сард анх нэвтрүүлж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top