АНУ-ын “Apple” компани дэлхийн хамгийн үнэтэй компанийн статусаа “Microsoft” компанид алджээ.
Тус компанийн хувьцаа таван хувиар буурсан бол “Microsoft” компанийнх 0.9 хувиар унасан байна. Үүний дүнд “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 3.73 их наядаас 2.59 их наяд ам.доллар болсон бол “Microsoft” компани 2.66 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна. Энэ сар гарснаас хойш “Apple” хувьцааны ханш 22 хувиар буурснаар компанийн зах зээлийн үнэлгээ 450 тэрбум ам.доллароор унасан байна. Гуравдугаар сарын сүүлээр тус компани 3.34 их наяд ам.доллароор үнэлэгдэж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн бараг бүх улс орны бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсны дараа үнэт цаасны зах зээл дээр хувьцааны борлуулалт огцом өсжээ. Худалдааны дайн дэлхийн эдийн засаг, худалдаанд нөлөөлнө гэж шинжээчид болгоомжилж байгаа бөгөөд АНУ зэрэг улсууд бодлогын хүүгээ бууруулна гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл ( 0 )