Хятад улс сарны гадаргуу дээр бууж ажиллах багийн бүрэлдэхүүнд орох сансрын нисэгчдийг өмнө нь тойрог замын “Тяньгун” станц руу нисэж байсан сансрын нисэгчдээс шалгаруулж авахаар төлөвлөж байгаа тухай Хятадын анхны сансрын нисэгч, БНХАУ-ын нисэгчтэй сансрын нислэгийн хөтөлбөрийг удирдах газрын ерөнхий зохион бүтээгчийн орлогч Ян Ливэй Global Times сонины сурвалжлагчид мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, саран дээр хүн буулгах Хятадын зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглах бүх техник хэрэгслийн, түүний дотор нисэгчтэй “Мэнжоу” сансрын хөлөг онгоц, “Ланьюэ” буугч аппарат, сарнаа явагч, сансрын хувцасны анхдагч загваруудыг бэлтгэж байгаа ажээ.
Хятад улс 2030 гэхэд Сарны гадаргуу дээр сансрын нисэгч буулгах ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу эхлээд сансрын хөлөг онгоц болон буугч аппаратыг сарны тойрог замд хүргэх хоёр зөөгч пуужин хөөргөх аж. Тойрог замд тэдгээрийг холбосны дараа сансрын нисэгчид буугч аппарат руу шилжин орж, сарны гадаргуу дээр бууна. Саран дээр тэд сарнаа явагчаар хөдлөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )