АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хагас зууны жилийн дараа тохиох сарыг тойрсон “Artemis II” түүхэн нислэгээ гурван сар хүртэл хойшлуулжээ. Шалтгаан нь туршилтын үеэр шингэн устөрөгч алдагдсан байна.
Space Launch System (SLS) пуужинг гурван жилийн дараа хөөргөх гэж байсан тул хүндрэлтэй тулгарна гэдэгт бид бэлэн байсан гэж НАСА агентлагийн төлөөлөгч Жаред Айзекман мэдэгджээ. Түүний ярьснаар, бэлтгэл ажлын явцад мөн холбоо тасарч байсан бөгөөд Orion пуужингийн хаалгатай холбоотой гэмтэл илэрсэн байна.
Өнгөрсөн сард НАСА агентлаг “Artemis II” хүний жолоодлоготой сарыг тойрох нислэгийн бэлтгэл ажлыг дуусгаж, хоёрдугаар сарын 7-нд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлж байсан билээ. Арван хоног үргэлжлэх түүхэн нислэгт дөрвөн сансрын нисэгч оролцох юм. Дараагийн “Artemis III” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн нислэг үүний гол бэлтгэл юм.

Сэтгэгдэл ( 0 )